4. Бурханы хот буюу Хамгийн Дээд Нэгэний ариун оршихуйг баясгадаг урсгалтай гол байдаг.
5. Бурхан түүний голд оршин байгаа бөгөөд тэр нь ганхахгүй.Бурхан түүнд үүрийн гэгээнээр тусална.
6. Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхав.Түүнийг дуугарсанд газар хайлав.
7. Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт.Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм.Села
8. Ирж, Бурханы үйлсийг харагтун.Тэрээр газар дэлхийг сүйрүүлсэн.
9. Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог.Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг.Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг.
10. Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд.Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө,Би дэлхийд өргөмжлөгдөнө.