Дуулал 46:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал,Зовлон дундах бодит тусламж юм.

2. Тиймээс газар дэлхий өөрчлөгдөхөд ч,уулс далайн гүн уруу нуран ороход ч бид айхгүй.

3. Ус хүржигнэн хүрхэрч,Уулс бардамналд нь ганхан чичрэвч айхгүй.Села

4. Бурханы хот буюу Хамгийн Дээд Нэгэний ариун оршихуйг баясгадаг урсгалтай гол байдаг.

5. Бурхан түүний голд оршин байгаа бөгөөд тэр нь ганхахгүй.Бурхан түүнд үүрийн гэгээнээр тусална.

Дуулал 46