Дуулал 44:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан, эртний өдрүүд болохБидний эцэг өвгөдийн өдрүүдэд Таны үйлдсэн ажлыгТэд бидэнд ярьсан бөгөөдБид чихээрээ сонссон билээ.

2. Та Өөрийнхөө гараар улс үндэстнүүдийг зайлуулсан.Тэгээд Та эцэг өвгөдийг маань суурьшуулсан.Та хүмүүст гай тарьж,Тэднийг тараасан.

3. Учир нь өөрсдийн илдээр тэд газар нутгийг эзлээгүй,Мөн өөрсдийнх нь гар тэднийг авраагүй,Харин Таны баруун гар болон Таны мутар, Таны оршихуйн гэрэл тэгсэнУчир нь Та тэднийг ивээсэн.

4. Бурхан, Та бол миний Хаан.Иаковд ялалтыг тушаагаач.

5. Танаар бид өөрсдийн өстнүүдийг эргүүлэн шахна.Таны нэрээр бидний эсрэг босогчдыг бид гишгэчнэ.

6. Би өөрийн нуманд найдахгүй,Миний илд ч намайг аврахгүй.

Дуулал 44