1. Буга усны урсгалуудыг хүсэхийн адилМиний сэтгэл, Бурхан, Таныг хүсдэг.
2. Миний сэтгэл Бурханаар, амьд Бурханаар цангадаг.Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ?
3. Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна? гэж өдөржин хэлэхэдНулимс минь өдөр шөнөгүй миний хоол болсон.
4. Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж,Баяр хийгээд талархал өргөх дуугаарТэднийг Бурханы өргөө уруу цуваагаар дагуулдаг байлаа.Эдгээр зүйлсийг л би санаж,Сэтгэлдээ шаналан өвдөж байна.
5. Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ?Бурханд найд,Учир нь Түүний оршихуйн авралын төлөөБи Түүнийг дахин магтах болно.
6. Бурхан минь ээ, сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна.Тиймээс би Таныг Иордан нутаг, Хермон ба Мизар уулаас дурсдаг.
7. Таны хүрхрээнүүдийн дуунд гүн далай бие биеэ дууддаг.Таны давалгаа, долгио намайг нөмрөв.
8. ЭЗЭН өдрөөр өөрийн хайр энэрлийг тушаана.Мөн шөнөөр Түүний дуу болохМиний амьдралын Бурханд хандсан залбирал надтай хамт байна.