5. Миний дайснууд намайг муулан“Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?” гэж ярилцдаг.
6. Тэр намайг харахаар ирэхдээ худал ярьдаг.Тэрээр зүрхэндээ хорон мууг агуулаадГадагш гарахдаа түүнийгээ тараадаг.
7. Намайг үзэн ядагч бүхэн миний тухай шивнэлддэг.Намайг хорлохоор тэд хуйвалдан
8. “Тэр хорт өвчин туссан. Тэр хэвтээд дахин босож чадахгүй” гэнэм.
9. Миний итгэдэг,Миний талхыг идэж байсан дотно найз минь чМиний эсрэг өсгийгөө өргөсөн.
10. Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж,Тэдэнд хариу барихын тулд намайг босгооч.
11. Миний дайсан намайг ялсан дуугаар хашхирдаггүй учирТа намайг таалдгийг би үүгээр мэднэ.
12. Та намайг миний үнэнч байдлын дунд түшиж,Намайг Өөрийн өмнө мөнхөд байлгадаг.