1. Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ!Зовлонгийн өдөрт ЭЗЭН түүнийг аварна.
2. ЭЗЭН түүнийг хамгаалан, амьдруулах бөгөөдТэрээр газар дэлхий дээр ерөөлтэй хэмээгдэх болно.Та түүнийг дайсных нь хүсэлд бүү өгөөч.
3. ЭЗЭН түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ.Та түүнийг өвчтэй байхад нь сэргээн босгоно.
4. Би “ЭЗЭН, намайг нигүүлсээч.Би Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас миний сэтгэлийг эдгээгээч” гэв.
5. Миний дайснууд намайг муулан“Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?” гэж ярилцдаг.