Дуулал 37:3-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. ЭЗЭНд итгэж, сайныг үйлд.Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго.

4. ЭЗЭНд баярлагтун.Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө.

5. Өөрийн замыг ЭЗЭНд даатга,Мөн Түүнд итгэж найд.Тэгвэл Тэр биелүүлж өгнө.

6. Тэр чиний зөв шударгыг гэрэл мэт,Чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно.

7. ЭЗЭН дотор дуугүй байж,Түүнийг тэвчээртэйгээр хүлээ.Өөрийнхөө замаар амжилт ологчоос болонХорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж бүү санаа зов.

8. Уурлахаа больж, хилэнгээ март.Бүү санаа зов. Энэ нь зөвхөн бузар мууг үйлдэхэд л хүргэнэ.

9. Бузар мууг үйлдэгчид таслагдана,Харин ЭЗЭНийг хүсэн хүлээгчид газар нутгийг өвлөх болно.

10. Тун удахгүй хорон санаатан үгүй болно.Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловчТэр байхгүй байх болно.

11. Харин даруу хүн газар нутгийг өвлөж,Элбэг амар амгалангаар баярлана.

12. Хорон муу хүн зөв шударга хүний эсрэг хуйвалдаж,Түүн уруу шүдээ хавирдаг.

13. Түүний өдөр ирж буйг хардаг учраасЭзэн түүнд инээдэг.

14. Зүдрэгсэд ба гачигдагсдыг хөсөр унагаж,Үйлсээрээ шулуун шударга хүмүүсийг алахаарХорон муу хүн илд сугалж, нумаа хөвчилжээ.

Дуулал 37