7. Учир нь ямар ч шалтгаангүйгээр тэд намайг барихаар тор тавьсан,Ямар ч шалтгаангүйгээр тэд миний сүнсэнд нүх ухсан.
8. Түүнийг мэдээгүй байхад сүйрлийг түүнд ирүүлж,Өөрийнх нь нуусан тор өөрийг нь бариг.Тэр л сүйрэлд түүнийг унагаагаач.
9. Миний сэтгэл ЭЗЭНд баярлаж,Түүний авралд баясна.
10. Миний бүх яснууд “ЭЗЭН, хэн тантай адил вэ?Хэн зүдэрсэн хүнийг өөрөөс нь илүү хүчтэй нэгнээс,Мөн зүдэрсэн ба гачигдсан хүнийг өөрөөс нь дээрэмддэг нэгнээс авардаг вэ?” гэх болно.