10. Миний бүх яснууд “ЭЗЭН, хэн тантай адил вэ?Хэн зүдэрсэн хүнийг өөрөөс нь илүү хүчтэй нэгнээс,Мөн зүдэрсэн ба гачигдсан хүнийг өөрөөс нь дээрэмддэг нэгнээс авардаг вэ?” гэх болно.
11. Хэрцгий гэрч нар босдог.Тэд миний мэдэхгүй зүйлсийг надаас байцаадаг.
12. Тэд сэтгэлийг минь өнчрүүлэнТусыг минь усаар хариулдаг.
13. Харин миний хувьд тэднийг өвчтэй байхад би тааран хувцас өмссөн.Би сэтгэлээ мацгаар зовоосон бөгөөдМиний залбирал цээжинд минь буцан ирсээр байв.
14. Би өөрийн найз, эсвэл ах дүүдээ юм шиг тэдэнд үйлдсэн.Би эхийн хойноос гашууддаг нэгэн шиг гашуудан бөхийсөн.