Дуулал 35:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН, надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч.Надтай тулалдагчидтай тулалдаач.

2. Халхавч, бамбайгаа баринНадад туслахаар босооч.

3. Намайг мөрдөгчидтэй тулгарахаар жад, сүхээ сугал.Миний сэтгэлд хандан “Би бол чиний аврал!” гэж хэл.

4. Миний амийг хайгчдыг шившиг болгож, ичгүүрт унагаагаач.Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг буцааж, дорд болгооч.

5. Тэднийг ЭЗЭНий тэнгэр элчээр туугдаж буй,Салхинд хийсэх будааны хальс мэт болгооч.

Дуулал 35