Дуулал 34:13-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Өөрийн хэлийг хорон муугаас,Өөрийн уруулыг худал хэлэхээс сахин хамгаал.

14. Бузар муугаас салж, сайныг үйлд.Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө.

15. ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөдТүүний сонор тэдний хашхирахыг чагнадаг.

16. ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг ньТэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм.

17. Тэднийг хашхирахад ЭЗЭН сонсож,Бүх саад бэрхшээлээс нь тэднийг авардаг.

Дуулал 34