Дуулал 33:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Зөв шударга хүмүүс ээ, ЭЗЭН дотор баярлан дуулагтун.Шулуун шударга хүн магтан дуулахад зохистой.

2. Ятгын эгшгээр ЭЗЭНд талархал өргө.Арван утаст пийпаа хөгжмөөр Түүнд магтаалуудыг дуулагтун.

3. Түүнд шинэ дууг дуул.Баярт дуугаар уран чадварлаг тогло.

4. Учир нь ЭЗЭНий үг бол шулуун шударга бөгөөдТүүний бүх ажлууд итгэлтэйгээр хийгдсэн юм.

5. Тэрээр зөв ба шударга байдлыг хайрладаг.Дэлхий ЭЗЭНий хайр энэрлээр дүүрэн.

Дуулал 33