Дуулал 30:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН, Та намайг дээшээ өргөж,Миний дайснуудыг надаас болж баярлуулаагүй учраасБи Таныг өргөмжилнө.

2. Миний Бурхан ЭЗЭН,Би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөдТа намайг эдгээсэн.

3. ЭЗЭН, Та миний сэтгэлийг Үхэгсдийн орноос татан гаргасан.Би нүх уруу доошоо явахгүйн тулд Та намайг амьд үлдээсэн.

4. Түүний бурханлаг хүмүүс ээ,Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж,Түүний ариун нэрд талархал өргөгтүн.

5. Учир нь Түүний уур хилэн агшин зуурынх,Мөн Түүний ивээл насан туршийнх.Шөнөжин уйлаан байж болно,Харин өглөөд баярын хашхираан ирдэг.

Дуулал 30