Дуулал 24:6-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Энэ бол Түүнийг хайгчдын үе юм.Иаковын Бурхан, Таны нүүрийг хайгчдын үе юм.Села

7. Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулдДааман хаалганууд аа, толгойгоо өргөж,Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.

8. Сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?Хүчтэй, чадалтай ЭЗЭН,Тулалдаанд чадалтай ЭЗЭН юм.

9. Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулдДааман хаалганууд аа, толгойгоо өргөж,Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.

10. Тэр сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?Түмэн цэргийн ЭЗЭН,Тэр бол сүр жавхлангийн Хаан юм.Села

Дуулал 24