Дуулал 19:7-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг.ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог.

8. ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг.ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг.

9. ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог.ЭЗЭНий шүүлтүүд үнэн.Тэд бүгдээрээ зөв шударга.

10. Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй,Мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг.

Дуулал 19