Дуулал 19:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж,Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна.

2. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж,Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг.

3. Хэл яриа хийгээд үг ч байхгүй,Чимээ ч сонсогдохгүй.

4. Дуу хоолой нь бүх дэлхийд,Үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ.Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан.

5. Нар өргөөнөөсөө болзоот залуу мэт гарч ирж байна.Тэрээр уралдааны замд гарахаар баатар хүн шиг догдолдог.

Дуулал 19