1. Миний хүч болох ЭЗЭН, Би танд хайртай.
2. ЭЗЭН бол миний хад,миний цайз,миний аврагч,миний Бурхан,миний хоргоддог хад минь,миний бамбай,миний авралын эвэр,миний бэхлэлт юм.
3. Магтуулах зохистой ЭЗЭНийг би дуудаад,Өөрийн дайснуудаас би аврагдсан.
4. Үхлийн утас намайг хэрж,Бурханлаг бусын цутгалууд намайг айлгажээ.
5. Үхэгсдийн орны утас намайг хүрээлжээ.Үхлийн урхинууд миний өмнө тулгарчээ.
6. Өөрийн зовлондоо би ЭЗЭНийг дуудаж,Өөрийн Бурхан уруу хандан хашхирсандТэр Өөрийн сүмээс миний дуу хоолойг сонсож,Түүний өмнө буй хашхирах дуу минь Түүний сонорт хүрсэн билээ.
7. Тэгээд газар дэлхий чичрэн доргив.Тэрээр уурласнаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн.
8. Түүний хамраас утаа гарч,Түүний амнаас гал манаран шатаажээ.Тэрхүү галд нүүрс ноцсон.
9. Тэрээр тэнгэрийг ч зааглан бууж ирсэнХаранхуй үүл Түүний хөл дор байна
10. Тэрээр херуб хөлөглөн нисэв.Тэрээр салхин жигүүр дээгүүр элин халив.