4. Өөр бурханд хандагчдын гуниг зовлонгууд нэмэгдэнэ.Би тэдний цусан ундаан өргөлийг өргөхгүй,Тэдний нэрийг ч уруулаараа дуудахгүй.
5. ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм.Та миний хувь ногдлыг тэтгэдэг.
6. Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ.Миний өв наддаа үнэхээр сайхан.
7. Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана.Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг.
8. Би ЭЗЭНийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан.Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй.