1. Намайг хамгаалаач Бурхан,Учир нь би Таны дотор хоргоддог.
2. Би ЭЗЭНд “Та бол миний Эзэн.Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй” гэж хэлэв.
3. Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайдТэд гойд сайн бөгөөд миний бүх баяр жаргал тэдэнд байдаг.
4. Өөр бурханд хандагчдын гуниг зовлонгууд нэмэгдэнэ.Би тэдний цусан ундаан өргөлийг өргөхгүй,Тэдний нэрийг ч уруулаараа дуудахгүй.
5. ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм.Та миний хувь ногдлыг тэтгэдэг.