3. Тэд бүгдээрээ дур мэдэн явцгааж,Тэд хамтдаа завхарцгаасан.Сайн үйл хийдэг хүн байхгүй,Нэг ч байхгүй.
4. Талх иддэг шиг миний хүмүүсийг иддэг, ЭЗЭНийг дууддаггүй,Бузар мууг үйлдэгч бүхэн мэддэггүй юм уу?
5. Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учирТэд тэнд ихэд айж байна.
6. Та нар ядуусын бодол санааг ичгүүртэй болгосонГэвч ЭЗЭН бол түүний хоргодох газар юм.
7. Израилийн аврал Сионоос гарах болтугай!ЭЗЭН Өөрийн олзлогдсон хүмүүсийг эргүүлэн авч ирэхэдИаков баясан, Израиль баярлана.