Дуулал 136:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Агуу гайхамшгуудыг ганцаар үйлдэгч Түүнд талархагтун,Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

5. Цэцэн мэргэнээр тэнгэрүүдийг бүтээсэн Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

6. Газрыг усан дээгүүр дэлгэсэн Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

7. Агуу гэрлүүдийг бүтээсэн Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

8. Нараар өдрийг захируулагч Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

9. Шөнийг захируулахаар сар ба оддыг бүтээсэн Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

Дуулал 136