11. Израилийг тэдний дундаас гарган авчирсан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
12. Хүчит гар, сунгасан мутраар гаргасан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
13. Улаан Тэнгисийг хоёр хэсэгт хуваасан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
14. Түүний дундуур Израилийг гаргасан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.