Дуулал 132:12-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Хэрэв чиний хөвгүүд Миний гэрээг болонМиний тэдэнд сургадаг гэрчлэлийг минь сахивалТэдний хөвгүүд ч бас чиний сэнтийд мөнхөд залрах болно” хэмээв.

13. Учир нь ЭЗЭН Сионыг сонгосон юм.Тэр түүнийг Өөрийн орших газар болгохыг хүсэв.

14. “Энэ бол мөнхөд Миний амрах газар болой.Үүнийг хүссэн тул Би энд амьдарна.

15. Би түүнийг хоол хүнсээр элбэгээр ерөөнө.Би гачигдагсдыг нь талхаар хангана.

16. Түүний тахилч нарыг ч бас Би авралаар хувцаслах бөгөөдТүүний бурханлаг хүмүүс баярлан чангаар дуулна.

17. Тэнд Би Давидын эврийг ургуулна.Би Өөрийн тослогдогчийн төлөө дэнлүүг бэлтгэсэн юм.

18. Түүний дайснуудыг Би ичгүүрээр хувцаслана.Харин өөрийнх нь дээр титэм нь гялбах болно”.

Дуулал 132