Дуулал 132:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өө, ЭЗЭН, Давидын төлөөТүүний бүх шаналлыг санаач.

2. Түүний хэрхэн ЭЗЭНд тангараглан,Иаковын Төгс хүчит Нэгэнд андгайлахдаа

3. “Үнэхээр би гэртээ ч орохгүй,Орон дээрээ ч хэвтэхгүй.

4. Би унтахаар нүдээ ч анихгүй,Зовхио ч буулгахгүй.

5. Энэ нь намайг ЭЗЭНд зориулсан газрыг,Иаковын Төгс хүчит Нэгэнд орших газрыг олох хүртэл болой” гэж байсныг санаач.

Дуулал 132