Дуулал 119:90-102 Ариун Библи, 2004 (АБ2004)

90. Таны итгэлтэй байдал бүх үеийн туршид үргэлжилдэг.Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар байна.

91. Тэд энэ өдөр Таны тогтоолуудын дагуу бат зогсдог.Учир нь бүх юмс бол Таны зарц нар билээ.

92. Таны хууль миний баясгалан байгаагүйсэн болТэгвэл би зовлон шаналал дотроо мөхөх байсан.

93. Би Таны тушаалуудыг хэзээ ч мартахгүй.Учир нь тэдгээрээр Та намайг сэргээсэн билээ.

94. Би Таных билээ, намайг авраач.Учир нь би Таны тушаалуудыг эрэн хайсан юм.

95. Хорон санаатнууд намайг устгахаар отон хүлээдэг.Би Таны гэрчлэлүүдийг гүн тунгаана.

96. Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан чТаны тушаал бол хэмжээлшгүй өргөн дэлгэр юм.

97. Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.

98. Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог.Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг.

99. Таны гэрчлэлүүд миний бясалгал учирБи бүх багш нараасаа илүү ухаалаг болсон.

100. Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраасБи настангуудаас ч илүү ойлгон ухаардаг.

101. Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулдБүх бузар замаас хөлөө татсан юм.

102. Та Өөрөө надад заасан учирБи Таны тогтоолуудаас гажаагүй.

Дуулал 119