Дуулал 119:109-120 Ариун Библи, 2004 (АБ2004)

109. Амь насанд минь аюул нүүрлэсээр байнаГэсэн ч би Таны хуулийг мартдаггүй юм.

110. Хорон санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан,Гэвч би Таны тушаалуудаас гажаагүй билээ.

111. Би Таны гэрчлэлүүдийг мөнхөд өв болгон авсан.Учир нь тэд зүрхний минь баясгалан юм.

112. Би Таны зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээМөнхөд, эцэс хүртэл зориулсан.

113. Би хоёр санаатай хүмүүсийг үзэн яддаг,Харин Таны хуульд би хайртай.

114. Та бол миний хоргодох газар ба миний бамбай.Би Таны үгийг хүлээдэг.

115. Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлэхийн тулдБузар мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун.

116. Намайг амьд байлгахын тулд Өөрийн үгийн дагуу намайг дэмжин тэтгээч.Намайг найдвараас минь болж ичгүүрт бүү оруулаач.

117. Би аюулгүй байж,Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд намайг тэтгээч.

118. Та зарлигуудаас тань холдон одогчдыг бүгдийг голсон билээ.Учир нь тэдний ов мэх дэмий хоосон юм.

119. Та дэлхийн бүх хорон санаатнуудыг нүүрсний хог шиг хөсөр хаясан.Тиймээс би Таны гэрчлэлүүдэд хайртай.

120. Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөдБи Таны шүүлтүүдээс айдаг юм.

Дуулал 119