Дуулал 119:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Явдал үйл нь гэм зэмгүй,ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ!

2. Түүний гэрчлэлүүдийг сахин,Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ!

3. Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй.Тэд Түүний замаар явдаг.

4. Биднээр хичээнгүйлэн сахиулахаарТа Өөрийн тушаалуудыг тогтоосон юм.

Дуулал 119