2. Израильчуудаар хэлүүл,“Түүний хайр энэрэл мөнхийн юм”.
3. Аароны гэрээр хэлүүл,“Түүний хайр энэрэл мөнхийн юм”.
4. ЭЗЭНээс эмээгчдээр хэлүүл,“Түүний хайр энэрэл мөнхийн юм”.
5. Зовлон дундаас би ЭЗЭН уруу хашхирсан юм.ЭЗЭН надад хариулж, намайг уудам газарт авчирсан.
6. ЭЗЭН миний талд, би айхгүй.Хүн надад юу хийж чадах вэ?
7. ЭЗЭН надад туслагчдын дунд миний талд байна.Тиймээс би намайг үзэн яддаг хүмүүс уруу харах болно.
8. Хүнд итгэхээсЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.
9. Ноёдод итгэхээсЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.
10. Бүх үндэстнүүд намайг бүсэлжээ.ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.
11. Тэд намайг хүрээлжээ, тэд намайг хүрээлжээ.ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.
12. Тэд намайг зөгийнүүд мэт хүрээлсэн.Тэд өргөст бутны дундах гал мэт унтарчээ.ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал тасална.