Дуулал 118:17-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Би үхэхгүй, харин амьдарч,ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно.

18. ЭЗЭН намайг хүндээр гэсгээсэн,Гэвч намайг үхэлд хүргээгүй.

19. Надад зориулж зөв шударгын дааман хаалгыг нээгээч.Би түүгээр орно, би ЭЗЭНд талархал өргөнө.

20. Энэ бол ЭЗЭНий дааман хаалга юм.Зөв шударга хүн түүгээр орох болно.

21. Та надад хариулсан бөгөөдТа миний аврал болсон учраасБи Танд талархал өргөнө.

22. Барилгачдын голсон чулууБулангийн тулгуур чулуу болов.

23. Энэ бол ЭЗЭНээс бөгөөдБидний нүдэнд гайхалтай юм.

24. Энэ бол ЭЗЭНий бүтээсэн өдөр юм.Үүнд хөгжилдөн баярлацгаая.

25. Өө, ЭЗЭН, бид залбирч байна, авраач.Өө, ЭЗЭН, бид залбирч байна, дэвшлийг өгөн соёрхооч!

26. ЭЗЭНий нэрээр ирэгч нэгэн ерөөлтэй еэ.Бид ЭЗЭНий өргөөнөөс чамайг ерөөсөн юм.

27. ЭЗЭН бол Бурхан бөгөөд Тэр бидэнд гэрлийг өгсөн.Тахилыг тахилын ширээний эврэнд уяагаар холбогтун.

28. Та бол миний Бурхан, би Танд талархал өргөе.Миний Бурхан, би Таныг өргөмжилнө.

29. ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн,Түүний хайр энэрэл мөнхийнх юм.

Дуулал 118