Дуулал 118:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр сайн,Учир нь Түүний хайр энэрэл мөнхийн юм.

2. Израильчуудаар хэлүүл,“Түүний хайр энэрэл мөнхийн юм”.

3. Аароны гэрээр хэлүүл,“Түүний хайр энэрэл мөнхийн юм”.

4. ЭЗЭНээс эмээгчдээр хэлүүл,“Түүний хайр энэрэл мөнхийн юм”.

5. Зовлон дундаас би ЭЗЭН уруу хашхирсан юм.ЭЗЭН надад хариулж, намайг уудам газарт авчирсан.

6. ЭЗЭН миний талд, би айхгүй.Хүн надад юу хийж чадах вэ?

Дуулал 118