6. Тэдгээр нь чихтэй боловч сонсож чаддаггүй.Тэдгээр нь хамартай боловч үнэрлэж чаддаггүй.
7. Тэдгээр нь гартай боловч тэмтэрч чаддаггүй.Тэдгээр нь хөлтэй боловч алхаж чаддаггүй.Тэд хоолойгоороо ч дуу гаргаж чаддаггүй.
8. Тэдгээрийг бүтээгчид,Тэдэнд итгэгч бүгд мөн тэдэн шиг л болно.
9. Израиль аа, ЭЗЭНд итгэгтүн.Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.
10. Аароны гэрээ, ЭЗЭНд итгэгтүн.Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.
11. ЭЗЭНээс эмээгчид ээ, та нар ЭЗЭНд итгэгтүн.Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.
12. ЭЗЭН биднийг санасаар ирсэн. Тэр биднийг ерөөнө.Тэрээр Израилийн гэрийг ерөөнө.Тэрээр Аароны гэрийг ч бас ерөөнө.