1. Израиль Египетээс,Иаковын гэр харь хэлтэй хүмүүсийн дундаас гарахад
2. Иуда Түүний ариун газар,Израиль ч Түүний эзэмшил болсон билээ.
3. Тэнгис хараад зугтжээ.Иордан ч ухран буцав.
4. Уулс хуц мэт харайж,Толгод хурга мэт цовхчив.
5. Тэнгис ээ, юуны учир чи зугтав аа?Иордан аа, чи юунд ухрав аа?
6. Уулс аа, та нар юунд хуц мэт харайв?Толгод оо, юунд хурга мэт цовхчив?