Дуулал 114:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израиль Египетээс,Иаковын гэр харь хэлтэй хүмүүсийн дундаас гарахад

2. Иуда Түүний ариун газар,Израиль ч Түүний эзэмшил болсон билээ.

3. Тэнгис хараад зугтжээ.Иордан ч ухран буцав.

4. Уулс хуц мэт харайж,Толгод хурга мэт цовхчив.

5. Тэнгис ээ, юуны учир чи зугтав аа?Иордан аа, чи юунд ухрав аа?

Дуулал 114