1. ЭЗЭНийг магтагтун!ЭЗЭНээс эмээдэг,Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ!
2. Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно.Шулуун шударга хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно.
3. Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөдТүүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
4. Нигүүлсэнгүй, өрөвч, зөв шударга хүний төлөө,Шулуун шударга хүний төлөө харанхуйд гэрэл цацардаг.
5. Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байх болно.Тэрээр шүүхэд өөрийн хэргээ батлах болно.
6. Учир нь тэр хэзээ ч ганхуулагдахгүй.Зөв шударга хүн мөнхөд дурсагдах болно.