1. Өө, Бурхан, зүрх минь бат байна.Би дуулна, би сэтгэлээрээ ч хүртэл магтан дуулна.
2. Босоо ятга болон ятга аа, сэрээч.Би үүрийн гэгээг сэрээнэ!
3. Өө, ЭЗЭН, би хүмүүсийн дунд Танд талархал өргөж,Үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна.
4. Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөдТаны үнэн огторгуйд тулам агуу билээ.
5. Өө, Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөгдөж,Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр өргөмжлөгдөх болтугай.
6. Таны хайрт чөлөөлөгдөхийн тулдБаруун мутраараа аварч, надад хариулаач.
7. Бурхан Өөрийн ариун газарт айлдсан нь“Би ихэд баярлана, би Шекемийг хуваан,Суккотын хөндийг хэмжинэ.