Дуулал 107:5-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Өлсөж, цангаадТэдний сэтгэл тэдний дотор сульдсан.

6. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.

7. Оршин суугчидтай хот уруу нь явуулахаарТэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн.

8. Хайр энэрлийнх нь төлөө,Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!

9. Учир нь Тэр цангасан сэтгэлийг хангалуун болгож,Өлссөн сэтгэлийг сайн зүйлсээр дүүргэсэн.

10. Тэд бол харанхуйд болон үхлийн сүүдэрт суугчид,Арчаагүй байдал болон төмрөөр гинжлэгдсэн хүмүүс юм.

11. Яагаад гэвэл тэд Бурханы үгсийн эсрэг тэрслэн,Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг үл тоосон.

12. Тиймээс Тэр тэдний зүрхийг хөдөлмөрөөр номхтгосон.Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч тусалсангүй.

13. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.

14. Тэр тэднийг харанхуйгаас болоод үхлийн сүүдрээс гаргаж,Тэдний хүлээсийг тасалсан.

15. Хайр энэрлийнх нь төлөө,Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!

16. Учир нь Тэр хүрэл дааман хаалгыг хэмхэлж,Төмөр түгжээг нь хугалсан.

17. Өөрсдийнхөө тэрслүү зам болонӨөрсдийн гэм буруугаас болж тэнэгүүд зовжээ.

18. Тэдний сэтгэл бүхий л төрлийн хоолонд дургүйцсэн бөгөөдТэд үхлийн дааман хаалга уруу ойртсон.

19. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.Тэр тэднийг зовлон зүдгүүрээс аварсан.

20. Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж,Тэднийг мөхлөөс нь аварсан.

Дуулал 107