Дуулал 107:35-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

35. Тэрээр цөлийг усны цөөрөм,Хатсан газрыг усны булгууд болгон хувиргадаг.

36. Тэнд Тэрээр өлссөн хүмүүсийг суулгадаг.Энэ нь тэднээр оршин суугчидтай хотыг босгуулан,

37. Талбайд тариа тариулж, усан үзмийн талбай байгуулуулж,Үр жимс сайтай ургацыг хураалгахын тулд болой.

38. Тэр бас тэднийг ерөөдөг бөгөөд тэд өнөр өтгөн болж,Тэр тэдний мал сүргийг ч хорогдохыг зөвшөөрдөггүй.

Дуулал 107