1. ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн бөгөөдТүүний хайр энэрэл мөнхийнх.
2. ЭЗЭНий золигдсон хүмүүс өгүүлэгтүн.Тэднийг Тэр өстний гараас зольж,
3. Өрнө хийгээд дорноос,Өмнөд хийгээд умраас,Нутаг бүрээс цуглуулсан.
4. Тэд цөл нутагт зэлүүд газар тэнэж байв.Тэд оршин суугчидтай хот уруу хөтлөх замыг олж чадахгүй байв.
5. Өлсөж, цангаадТэдний сэтгэл тэдний дотор сульдсан.
6. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.
7. Оршин суугчидтай хот уруу нь явуулахаарТэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн.
8. Хайр энэрлийнх нь төлөө,Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
9. Учир нь Тэр цангасан сэтгэлийг хангалуун болгож,Өлссөн сэтгэлийг сайн зүйлсээр дүүргэсэн.
10. Тэд бол харанхуйд болон үхлийн сүүдэрт суугчид,Арчаагүй байдал болон төмрөөр гинжлэгдсэн хүмүүс юм.