Дуулал 106:6-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Бид эцэг өвгөдийнхөө адил нүгэл үйлдэж,Бид гэм бурууг хийж, хорон муугаар үйлджээ.

7. Бидний эцэг өвгөд Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй.Тэд Таны үй олон энэрлийг санаагүй,Харин тэнгисийн дэргэд, Улаан тэнгист тэрсэлсэн.

8. Гэсэн ч, Өөрийнхөө сүр хүчийг мэдүүлэхийн тулдТэр Өөрийн нэрийн төлөө тэднийг аварсан.

9. Ийнхүү Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд тэр нь хатсан бөгөөдТэр тэднийг гүнээр цөл газраар мэт удирдсан.

10. Ингээд Тэр тэднийг үзэн ядагчийн гараас аварч,Дайсны гараас зольсон.

11. Тэдний өстнүүдийг ус бүрхсэн.Тэдний нэг нь ч үлдсэнгүй.

12. Тэгэхэд тэд Түүний үгэнд итгэсэн.Тэд Түүний магтаалыг дуулсан.

13. Тэд Түүний үйлсийг хурдан мартжээ.Тэд Түүний зөвлөгөөг хүлээгээгүй,

14. Харин цөлд ихэд шунахайрч,Зэлүүд газарт Бурханыг сорьсон.

15. Иймээс Тэр тэдэнд шаардсаныг нь өгсөн боловчТэдний сүнсийг эцээх өвчинг илгээсэн.

Дуулал 106