Дуулал 106:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНийг магтагтун.ЭЗЭНд талархал өргө, учир нь Тэр бол сайн бөгөөдТүүний хайр энэрэл мөнхийнх юм.

2. Хэн ЭЗЭНий сүр хүчит үйлсийн тухай өгүүлж,Эсвэл Түүний бүх магтаалыг тунхаглаж чадах вэ?

3. Шударга ёсыг сахигчид,Зөв шударгыг үргэлж үйлдэгч хүн юутай ерөөлтэй вэ?

4. Өө, ЭЗЭН, Өөрийн ард түмний төлөөх ивээлээр намайг санаач.Өөрийн авралыг аван над уруу айлчлаач.

5. Энэ нь би Таны сонгогдсон хүмүүсийн сайн сайхныг харж,Таны үндэстний баяр хөөрт баясгаж,Таны өвөөр бахархахын тулд юм.

6. Бид эцэг өвгөдийнхөө адил нүгэл үйлдэж,Бид гэм бурууг хийж, хорон муугаар үйлджээ.

Дуулал 106