Дуулал 105:14-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэр тэднийг дарлахыг хэнд ч зөвшөөрөөгүй бөгөөдТэдний төлөө хаадыг ч зэмлэн

15. “Миний тослогдогчдод бүү хүр,Миний эш үзүүлэгчдэд бүү хор хүргэ” гэв.

16. Тэрээр тэр нутагт өлсгөлөнг дуудан ирүүлсэн.Тэр талхны бүх нөөцийг үгүй болгосон.

17. Тэр тэдний өмнө нэг хүнийг буюуБоол болон худалдагдсан Иосефыг илгээсэн.

18. Тэд түүний хөлийг дөнгөлсөн.Тэр өөрөө төмрөөр гинжлэгдсэн.

19. Энэ нь түүний үгс биелэгдэх хүртэл байв.ЭЗЭНий үг түүнийг туршсан.

20. Хаан хүмүүсийг илгээж, түүнийг сулласан,Үндэстнүүдийн захирагчдыг явуулж түүнийг чөлөөлсөн.

21. Тэр түүнийг өөрийн гэрийн эзэн,Өөрийн бүх эзэмшлийн захирагч болгосон.

22. Ингэсэн нь тааллаар ноёдыг хянахын тулд бөгөөдТүүгээр өөрийн ахлагчдад мэргэн ухааныг заалгахын тулд болой.

23. Израиль ч бас Египетэд ирсэн.Ингэж Иаков Хамын нутагт түр суусан.

24. Тэр Өөрийн ард түмнийг өнөр өтгөн болохыг зөвшөөрч,Тэднийг өстнүүдээс нь илүү хүчтэй болгосон.

25. Тэр тэдний зүрхийг Өөрийнх нь хүмүүсийг үзэн ядахаарӨөрийнх нь зарц нарыг залилахаар эргүүлсэн.

26. Тэр Өөрийн зарц Мосег,Өөрийн сонгосон Аароныг илгээсэн.

27. Тэд хүмүүсийн дунд Түүний гайхамшигт үйлсийг,Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн.

28. Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон.Тэд Түүний үгсийг эсэргүүцсэнгүй.

29. Тэр тэдний усыг цус болгон хувиргаж,Загасыг нь үхүүлсэн.

30. Тэдний нутаг мэлхийгээр дүүрч,Тэдний хааны ордонд ч орж ирсэн.

Дуулал 105