10. Тэгээд Тэр түүнийг Иаковд тогтоол болгон,Израильд мөнхийн гэрээ болгон баталсан юм.
11. Ингэхдээ “Би чамд Канаан нутгийгТа нарын өв залгамжлалын хувь болгон өгнө” гэсэн юм.
12. Тэгэхэд тэд тоогоор цөөхөн,Маш цөөхөн бөгөөд тэр нутагт харийн хүмүүс байв.
13. Тэд үндэстнээс үндэстэн уруу,Нэг хаанчлалаас өөр хүмүүс уруу тэнүүчилсэн.
14. Тэр тэднийг дарлахыг хэнд ч зөвшөөрөөгүй бөгөөдТэдний төлөө хаадыг ч зэмлэн
15. “Миний тослогдогчдод бүү хүр,Миний эш үзүүлэгчдэд бүү хор хүргэ” гэв.
16. Тэрээр тэр нутагт өлсгөлөнг дуудан ирүүлсэн.Тэр талхны бүх нөөцийг үгүй болгосон.
17. Тэр тэдний өмнө нэг хүнийг буюуБоол болон худалдагдсан Иосефыг илгээсэн.
18. Тэд түүний хөлийг дөнгөлсөн.Тэр өөрөө төмрөөр гинжлэгдсэн.
19. Энэ нь түүний үгс биелэгдэх хүртэл байв.ЭЗЭНий үг түүнийг туршсан.
20. Хаан хүмүүсийг илгээж, түүнийг сулласан,Үндэстнүүдийн захирагчдыг явуулж түүнийг чөлөөлсөн.
21. Тэр түүнийг өөрийн гэрийн эзэн,Өөрийн бүх эзэмшлийн захирагч болгосон.
22. Ингэсэн нь тааллаар ноёдыг хянахын тулд бөгөөдТүүгээр өөрийн ахлагчдад мэргэн ухааныг заалгахын тулд болой.
23. Израиль ч бас Египетэд ирсэн.Ингэж Иаков Хамын нутагт түр суусан.
24. Тэр Өөрийн ард түмнийг өнөр өтгөн болохыг зөвшөөрч,Тэднийг өстнүүдээс нь илүү хүчтэй болгосон.
25. Тэр тэдний зүрхийг Өөрийнх нь хүмүүсийг үзэн ядахаарӨөрийнх нь зарц нарыг залилахаар эргүүлсэн.
26. Тэр Өөрийн зарц Мосег,Өөрийн сонгосон Аароныг илгээсэн.