Дуулал 104:13-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэр Өөрийн дээд тасалгаанаас уулсыг усалдаг.Түүний үйлсийн үр жимсэнд газар дэлхий хангалуун байдаг.

14. Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг,Хүний хөдөлмөрт зориулан хүнсний ногоог ургуулдаг.Энэ нь түүгээр газар шорооноос хүнсийг болон

15. Хүний зүрхийг баясгадаг дарсыг,Нүүрийг өнгөлдөг тосыг болонХүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм.

16. ЭЗЭНий модод,Түүний тарьсан Ливаны хуш модод арвин ихээр ундаалдаг юм.

17. Тэнд шувууд болонНарс модыг оромж болгодог өрөвтас ч үүрээ засдаг.

18. Өндөр уулс янгирт зориулагдсан.Хадан цохио доргоны хоргодох газар болдог.

19. Тэрээр цаг хугацааг заахаар сарыг бүтээсэн.Нар ч шингэх газраа мэддэг.

20. Та харанхуйг томилсонд тэр нь шөнө болдог.Тэгэхэд ойн бүх араатан амьтад хэсэн явдаг.

21. Залуу арслангууд идэшнийхээ хойноос архирч,Бурханаас хүнсээ гуйдаг.

22. Нар мандахад тэд буцаж,Агуйнууддаа очин хэвтдэг.

23. Хүн ч ажиллахаар,Үдэш болтол хөдөлмөрлөхөөр гардаг.

24. Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ!Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн.Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм.

Дуулал 104