12. Өрнө дорноос хол байдаг шигТэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан.
13. Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адилЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.
14. Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг.Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг.
15. Хүний хувьд гэвэл, түүний өдрүүд өвс ногоо шиг байдаг.Тэрээр хээрийн цэцэг шиг өсөн хөгждөг.
16. Дээгүүр нь салхи өнгөрөхөд тэр үгүй болдог бөгөөдТүүний газар нь ч түүнийг дахин таньдаггүй.
17. Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд болоодТүүний зөв шударга байдал үр хүүхдүүдийн үр хүүхдүүдэд хүрдэг.
18. Энэ нь Түүний гэрээг сахигчдад,Түүний заавруудыг биелүүлэхээр санагчдад юм.
19. ЭЗЭН Өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөдТүүний хаанчлал бүхнийг захирдаг.
20. Түүний үгийн дууг даганТүүний үгийг биелүүлдэг, хүч чадалтай,Түүний тэнгэр элч нар аа, ЭЗЭНийг магтагтун.
21. Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэгТүүний түмэн цэргүүд ээ, та нар ЭЗЭНийг магтагтун.
22. Түүний захирдаг бүх газарт буйТүүний бүтээлүүд болох та бүгд ээ, ЭЗЭНийг магтагтун.Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.