Дуулал 101:4-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Зальхай зүрх надаас сална.Би ямар ч бузар муу зүйлийг мэдэхгүй болно.

5. Өөрийн хөршийг сэмхэн муулагчдыг би устгана.Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.

6. Тэднийг өөртэйгөө хамт суулгахын тулдНүд минь энэ газар нутгийн итгэлтэй хүмүүсийг ажиглана.Төгс замаар явагч нэгэн надад үйлчилнэ.

7. Хууран мэхлэгч хүн миний гэрт оршин суухгүй.Худал яригч хүн миний өмнө байр сууриа хадгалахгүй.

Дуулал 101