Дуулал 1:3-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ.Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөдНавчис нь ч хатдаггүй.Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.

4. Хорон муу хүмүүс бол тийм биш,Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт.

5. Тийм учраас хорон муу хүн шийтгэлд,Нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй.

6. Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг,Харин хорон муу хүний зам сөнөх болно.

Дуулал 1