2. Тэрээр тэдэнд хандан—Би өнөөдөр зуун хорин настай. Би цаашид ирж очиж чадахгүй. ЭЗЭН надад “Чи энэ Иордан голыг гаталж болохгүй” гэж айлдсан.
3. Чиний Бурхан ЭЗЭН чамаас урьтаж гатлан, чиний өмнө тэдгээр үндэстнийг устгаж, чамд тэдний газрыг эзэмшүүлэх болно. ЭЗЭНий айлдсанчлан Иошуа чамаас урьтаж Иорданыг гатална.
4. ЭЗЭНий урьд нь устгасан аморичуудын хаан Сихон, Ог нар болон тэдний газар нутагт үйлдсэн шигээ тэдэнд ч бас үйлдэнэ.
5. ЭЗЭН тэднийг та нарт тушаан өгнө. Та нар тэднийг миний та нарт тушаасан бүх тушаалын ёсоор болго.
6. Тууштай, зоригтой бай. Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг учраас тэднээс бүү ай, тэдний өмнө бүү чичир. Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй гэв.
7. Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд—Чи тууштай, зоригтой бай. Учир нь чи өвөг дээдэст нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газар уруу энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой.
8. Чиний өмнө тэргүүлэн явагч нь ЭЗЭН юм. Тэр чамтай хамт байж, чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.
9. Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилч нар болон Израилийн бүх ахмадуудад өгөв.
10. Мосе тэдэнд тушаан хэлсэн нь—Долоон жил бүрийн эцэс буюу өр төлбөрийг цуцлахаар тогтсон тэр жилийн Майхан Баярын үеэр,
11. ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газарт бүх Израиль Түүний өмнө үзэгдэхээр ирэх тэр үед та нар энэ хуулийг уншиж, бүх Израильд сонсго.
12. Ард түмнийг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд, танай хотод байгаа харийн хүмүүсийг цуглуул. Тэдэнд түүнийг сонсгон, зааж, өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээж, энэ хуулийн бүх үгийг сахин мөрддөг болго.
13. Та нар Иорданыг гатлан очоод, эзэмших гэж байгаа тэр газраа амьдран суух бүхий л хугацаандаа энэ хуулийг мэддэггүй хүүхдүүддээ түүнийг сонсгож, ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг сурга гэв.