54. Та нарын дунд маш эмзэг зөөлөн сэтгэлтэй эр байсан ч гэсэн тэрээр ах дүү, хайртай эхнэр, амьд үлдсэн хүүхдүүддээ ч өсөрхөн,
55. өөрийн идэх хүүхдийнхээ махнаас тэдний хэнд нь ч өгөхгүй. Чиний дайснууд бүх хотуудыг чинь бүслэн, зовоон, түүнд юу ч үлдээгээгүй учраас тэр юм.
56. Мөн та нарын дунд эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй, газар шороон дээр хөлөө ч тавьж үзээгүй тийм эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй байлаа ч гэсэн хайртай нөхөр, хүү охиндоо өсөрхөн,
57. хөлийн хоорондоос нь унжих эхэсээ төрсөн үртэйгээ хамт нууцаар иднэ. Чиний дайснууд бүх хотуудыг чинь бүслэн, зовоон, тэрээр юу ч олоогүй учраас тэр юм.
58. Хэрэв чи энэ номд бичигдсэн хуулийн бүх үгийг чиний Бурхан ЭЗЭН хэмээх энэ эрхэм, сүрдмээр нэрээс айн эмээхийн тулд хичээнгүйлэн дагахгүй бол
59. ЭЗЭН чиний гай гамшиг, чиний үр удмын гай гамшгийг аймшигтай болгож, тэр нь улам бүр хүндрэн удаан үргэлжлэх гай гамшиг, муухай ужиг өвчин болно.
60. ЭЗЭН чиний айж байсан Египетийн бүх өвчнийг чам дээр буцаан авчирч, тэдгээр нь чамайг нэрвэнэ.
61. ЭЗЭН бас энэхүү хуулийн номд бичигдээгүй бүх өвчин, бүх тахлыг чамайг усттал чинь чам дээр авчирна.
62. Та нар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ.
63. ЭЗЭН та нарыг сайн сайхан, өнөр өтгөн болгохдоо баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна.
64. ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмнүүдийн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, өвөг дээдэс чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.