Дэд Хууль 28:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстнээс илүү өндөрт тавина.

2. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал эдгээр бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ.

3. Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө.

Дэд Хууль 28