9. Тэгээд Мосе тахилч левичүүдтэй хамт бүх Израильд хандан—Израиль аа, чимээгүй, сонс! Чи өнөөдрөөс ЭЗЭН Бурханыхаа ард түмэн боллоо.
10. Тиймээс өөрийн Бурхан ЭЗЭНий үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний тушаал зарлигийг мөрд гэв.
11. Мосе мөн тэр өдөр ард түмэнд тушаан—
12. Та нар Иорданыг гаталж гараад, Симеон, Леви, Иуда, Иссахар, Иосеф, Бениамин овгууд нь ард түмнийг ерөөхөөр Геризим уулан дээр зогсож,
13. Реубен, Гад, Ашер, Зебулун, Дан, Нафтали овгууд нь хараал хийхээр Ебал уулан дээр зогсоно.
14. Левичүүд бүх Израиль хүмүүст хандан чанга дуугаар
15. “Урчуудын сийлсэн, эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг бөгөөд түүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен” гэнэ.
16. “Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
17. “Хөршийнхөө шавыг хөдөлгөдөг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
18. “Сохор хүнийг замаас нь төөрүүлэгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
19. “Харийн хүн, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйг хилс шүүгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
20. “Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.